Friday, March 14, 2008

Гамшиг зовлон хvмvvсийг нэгтгэдэг

... Манай байшин шатаж байна. Хурдан гэртээ ирээрэй гэх утасны дуудлагыг тоссон єдєр бол гай гамшиг, аюул зовлон гэдгийг єєрийн бие дээр хамгийн ойр мэдэрсэн єдєр минь байж ч магадгїй юм. Гэр маань шатаж байгаа юм байна хэмээн сандран гэртээ иртэл байшингийн дээврээс нїїглэн баагих хар утаа угтлаа. Галын аюулыг зайлуулахаар ирсэн машин техникїїд, гадна талд бєєгнєрсєн машин дундуур явсаар орцныхоо харалдаа ирлээ.

Дотогш хїн нэвтрїїлэхгїй байгаа бололтой, гэртээ орж болох эсэхийг асуухад хариулах хїн олдсонгїй. Гал байшингийн дээвэрт гарчээ. Байшин руу ойртвол дээд талаас гал сєнєєгчдийн шїршиж буй ус дээврийн хар лактай хамт бороо мэт бууж байлаа. Сиймхийг нь харж байгаад гэртээ оров. Хэдийгээр манайх аюулаас нэлээд хол гэж хэлж болохоор нэгдїгээр давхарт амьдардаг ч дээр гарсан галыг унтраахаар шїршсэн ус шалаар нэг...

Шалавхан хєдєлж ус шавхаж, гоожиж буй газар сав тосон гїйж байтал нєхєр маань цэцэрлэгээс охиноо авч ирж, “Ийм юм болж байхад шалаа арчаад зогсож байдаг амгалан хїмїїс вэ? Дулаан хувцасаа ємсєєд гарцгаа” гэх тэр л агшинд гай гамшиг тохиолдсон їед бусад улс їндэстнїїд хамгийн тїрїїнд юу хийдгийг санахыг оролдлоо. Саявтар уншиж байсан номонд газар хєдлєхєд хїїхдїїд ширээн дороо орох, боломжтой бол байшингийнхаа доод хонгилд орж байх ёстой тухай заах тєдийгїй тийм сургуулилтийг цэцэрлэг, сургуульд нь байнга хийлгэдэг тухай уншаад дотроо инээвхийлж байсан маань зурсхийн орж ирж, дулаан гэсэн хувцасаа ємсєн, гадаа хєршийнхєє гарт хєтлїїлэн зогсоосон бяцхан охиндоо давхарлан ємсїїлэх хувцас аваад гарцгаалаа. Эгч маань бичиг баримтаа базааж, нєхєр маань элдэв юм болоход энэ газ /шатдаг хий/ дэлбэрвэл юун чиний арчаад байгаа шалтай манатай юм болно шїї дээ хэмээн цахилгаан зуухнаасаа газаа салган байшингаасаа гарлаа. Хажуу байшингийн нємєрт зогсон дээврээс унах галтай мод, шатсан тємрєєс бултан гїйлдэх хїмїїсийг харан яахаа мэдэхгїй хэсэг зогслоо.

Хэвлэл мэдээллийнхэн сурвалжлага авахаар гїйлдэн, оршин суугчид яахаа мэдэхгїй хєлхєлдєж, гал сєнєєгчид, онцгой байдлын албаны ажилтнууд завгїй ажиллах тэр зураглал яг л телевизээрээ амтархан їздэг уран сайхны киног санагдуулж байлаа.

Хажуу талд зогсож байсан боловсролтой байрын сайхан бїсгїй “Ёо, яаж энэ байранд орчихоогїй юм, хойд талын байшинд байр худалдаж авсан нь онож шїї. Энэ хоёр айлын завсарт хєндий зай бий, тэр рїї гал орвол бїх давхрын айл руу шууд л хїрэх нь тэр дээ. Манайх энийг авдаг юм билїї гээд їзэж байсан болохоор би сайн мэдэж байна” хэмээн єєрийнхєє хийсэн їйлдлээр бахархаад ч байгаа юм шиг, бидний хийсэн їйлдлийг тавлаад ч байгаа юм шиг чимэггїй їгс хэлэх нь зїрхийг минь зїсэж билээ. Энэ бол би л хохироогїй бол боллоо гэсэн бидний їнэхээр аминч, єчїїхэн їзлийн илрэл билээ. Бид бїгдээрээ ийм єчїїхэн гэж її? Їр хїїхдїїд маань ч ийм болох гэж її? Монголчууд бид єєрсдийгєє тэнгэр язгуурт ард тїмэн хэмээн том малгай ємссєєр нэг малгайн дор бїгд багтчихаар тийм жижигхэн болчихсон юм биш биз?

Нєгєє талаас бид зовлон гэж чухамдаа юу байдгийг їзээгїй ард тїмэн. Тийм зїйлийг монголын ард тїмний євєг дээдэс їзэж туулсан байлаа ч зовсноос ухаарсан нинжин сэтгэлийн сайхан удамшил байгалийн хууль ёсоор сїїлийн 4-5 їед мєхєж буй бололтой. Ард тїмэн улс їндэстнїїд зовлон туулсныхаа хирээр нэгдэн нягтарч, хїмїїнлэг энэрэнгїй болдгийг хїн тєрєлхтєний тїїх бидэнд гэрчилж байна.

1995 оны 1 дїгээр сарын 17-ны єдєр Японы Кобэ хотод болсон 7.2 баллын хїчтэй газар хєдлєлт 6000 гаруй хїний алтан амийг, хот сууринтай нь хамт авч одсон тэр цагаас японы сайн дурынхны хєдєлгєєн їїссэн тїїхтэй. Єнєєдєр энэ хотод арван жилийн ємнє тийм аюул болсон шїї гэдгийг гэрчлэх ганцхан музей л їлдсэн нь тэр явдал энэ хотод амьдардаг 1.5 сая хїнийг нэгтгээд зогсохгїй япон улсыг, бусад сайн санаат улс їндэстнїїдтэй нэгтгэж чадсаных бизээ. Бїрэн сїйрсэн хотоо аравхан жилийн дотор шинэ хот мэт бїтээн босгож, шинээр барьсан барилгууд нь гамшиг ослын їед найдвартай байдлаараа дэлхийд яригдаж байгаа билээ.

Аймшигт газар хєдлєлтийн тїїхийг єгїїлсэн дєрвєн давхар музейн нэгэн хїндэтгэлтэй хэсэгт гай гамшгийн їед гар сунган тусалсан улс їндэстнїїдэд талархсан булан байдаг ба энэ жагсаалтын эхэн хавиар яваа єєрийн улсын нэрийг харан бахархах сэтгэл тєрж байсан юм. Тэр музейг хамт їзэж байсан дэлхийн 74 орны залуучуудаас над шиг бахархах сайхан сэтгэл тєрсєн хїн тийм ч олон байгаагїй ээ. Бид тийм л тїїхтэй ард тїмэн.

Гэр рїїгээ орж болно гэсэн зєвшєєрєл єгсний дараа дээврээс гоожих усанд дээд талын айлууд ямар байдалтай байгаа нь нїдэнд харагдаж байгаа мэт тодхон байсан болохоор дээд давхрын айлууддаа туслах нь зїйтэй гэж ярилцаад хоёр давхрынхаа айл руу утасдахад манайд туслалцаа хэрэггїй шахуу хариу хэлэхээр нь тэгвэл гурван давхрын айл руу хамтдаа орж туслая хэмээн уриаллаа. Гуравдугаар давхрын айлдаа ороод та нарт тусалъя, доод давхруудын чинь айлууд байна гэхэд ихэд гайхацгаан хэсэг алмайрч байснаа ус тосох тїмпэн сав байвал сайн байна гэсэн їг сая нэг амнаасаа унагалаа. Гэр гэррїїгээ гїйцгээж хоолны, хогны сав, тїмпэн юу л байгаагаа авчран хувингаар цутгах бороо мэт гоожих усыг тосон шагай шїргэм усыг шавхацгааж гарлаа. Гуравдугаар давхрын айлын усыг багасгаад дєрєвдїгээр давхрын айлдаа туслахаар орцгоож шєнє болтол шавхацгааж байж багасгасан юм.

Сїїлийн жилїїдэд барилгын салбар хєгжиж монголчууд бидний “Энэ хорооллыг орос ах нар, тэрийг чех ах нар барьж єгсєн юм” гэдэг їг хэллэг “Энэ хорооллыг тэр компани, тэр хорооллыг энэ компани барьсан юм” гэдэг їгсээр солигдсон ч єєрийн гараар хийсэн зїйлээс илїї аль нэг гар сунгасан ах нартаа найдаж байх нь илїї мэт санагдах їе ч бас байхыг їгїйсгэхээргїй л байна.
Бид сїїлийн жилїїдэд улс орноо хєгжїїлэх ажлаа хэрхэн зохион байгуулсан билээ? Зах зээлийн нийгэмд дээд сургууль байгуулж ажиллах нь ашигтай, нєгєє талаасаа улс орны хєгжил цэцэглэлтэд хэрэгтэй гэж шуурцгаан 200 шахам дээд сургуультай, хоёр сая гаруйхан хїн амтай улс болж хувираад байна шїї дээ бид. Гэтэл дээд боловсролтой болон тєгсч гарсан хїмїїс маань улс эх орны бїтээн байгуулалтын альхан талд нь яваад байна вэ?

Социализмийн хэмээн муучилж дууддаг їед бид боловсролын байгууллагаа ч ирээдїйгээ харан зохицуулж тєлєвлєдєг байсан. Хэдийгээр їгэнд ордоггїй, хичээл таслаад байдаг нєхдїїдийг наймдугаар анги тєгсєнгїїт барилгын ТМС рїї зайлуулдаг байсан ч мэргэжилтэй тэр л хїмїїсийн улс орны хєгжилд оруулсан хувь нэмрийг їнэлж баршгїй билээ.

Єнєєдєр мэргэжилтэй барилгачдын дундаж нас 49 гэсэн судалгааны дїн гарчээ. Хїний ид ажиллаж хєдєлмєрлєх нас хэд билээ? Їїнээс їзэхэд мэргэжилтэй боловсон хїчин бэлтгэх ажил хїний амьдралын нэг їеэр тоологдох, магадгїй тїїнээс ч урт хугацаагаар тасраад байна. Бид їїнийг хэзээ нєхєх бол? Бас хэрхэн?

Аль ч барилгын бригадад очиход мэргэжилтэй барилгачин нэг хоёроос хэтрэхгїй. Бусад нь бїгд тэр хїний хэлснийг дагаж, хийснийг харж сурцгаасан хїмїїс. Тэгж сурсан хїмїїс тэрхїї барилгыг технологийн дагуу барих тал дээр ямар л байгаа бол. “Ленинградад газар хїчтэй хєдєлбєл юу їлдэх вэ?” гэсэн асуултанд “Санкт Петербург їлдэнэ” хэнээн хариулсан зїйр їг бас байдаг. Энэ нь зїгээр нэг хэлсэн їг бус тухайн їеийн барилгын чанарын тухай єгїїлсэн їг билээ. Тэрхїї ордны барилгын шаврын зуурмагт єндєг хїртэл хольж нарийн технологиор барьснаас єнєєг хїртэл хэдэн зууныг дамжин нэгээхэн ч газрын шавар нь ховхроогїй байгаа билээ. Харин бид аливаа зїйлд технологио бариагїйгээс юун дээр алдаж байгаа билээ? Гал гарсан дээрх тохиолдол ч їїний амьд жишээ болов уу даа.

Нэгэн байшингийн дээвэр шатсан энэ явдал тэр байшинд амьдардаг 32 айлын 200 гаруй хїнд л хамаатай юм шиг харагдаж болох ч энэ нэгэн гал биднийг єнєєдєр хаана яваад байгааг, юу хийгээд байгааг, бас монгол хїн хїн чанарынхаа хувьд ямар болчихоод байгааг кино їзэж байгаа мэт л харууллаа.

Монголчууд бид аливаад алдах їедээ хїн хэдий сайн ч хэлэхээс наашгїй, цаас хэдий нимгэн ч чичихээс наашгїй гэдэг їгээр єєрийгєє ємєєрч байгаа ч юм шиг, зєвтгєж байгаа ч юм шиг, ємнє нь хэлчихсэн байсан бол ингэхгїй л байсан юм гэсэн шиг їг хэлдэг зантай. Харин 2005 оны 10 дугаар сарын 13-ны єдєр гарсан энэ гал сайн сайн олон хїнд нэг юмыг хэлээд байгаа юм биш її дээ?

Гарсан галыг унтраахад нийслэл хотод байдаг гал унтраах арван анги хамтарч байж сая нэг дуусгасан шиг бид аливаад хамтын хїчээр хандах цаг нэгэнт болжээ. Єнєєдєр нэг байранд, нэг орцонд амьдарч байгаа хирнээ дэлхийн хоёрдугаар дайны їед германы хорих лагеруудад їйлчилдэг байсан ”Каждый за себя” уриан дор амьдрахаа болих цаг болжээ.

Хїн тєрєлхтєний хєгжлийн ямархуу цаг їед амьдарч байгаагаа ухаарч аливааг нїд хуурах бус уг їндэс сууринаас нь зєв хийх, технологийг нь баримтлах, алсаас тєлєвлєгєєтэй хандах цаг нэгэнт болжээ. Энэ бїхний суурь нь боловсролын байгууллагын чанар, шинэчлэл ч байж болох юм.

Монголчууд хамтдаа байхдаа хїчтэй гэдэг сайхан їгийг зєвхєн сонгуулийн сурталчилгаа болгоод зогсмооргїй байна.

Гал гарсан байшингийн
оршин суугч Д.Сїрэнчимэг
99094767

No comments: